Ухаа худгийг "Энержи ресурс"-д өгсөн асуудлыг О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг шалгана

Ухаа худгийг "Энержи ресурс"-д өгсөн асуудлыг О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг шалгана

Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээ хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахалж, гишүүдээр нь Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллах юм байна.