Энэ долоо хоногийн пүрэв гаргаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ долоо хоногийн пүрэв гаргаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдөр /2025.02.17/ баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. 

Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, энэ сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.  

Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна. Энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Улаанбаатарт энэ сарын 20-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.