“Улаанбаатар" өвлийн наадамд 60 гаруй тамирчин оролцож хурд хүч, онч мэргэнээ сорин өрсөлдөж байна

“Улаанбаатар" өвлийн наадамд 60 гаруй тамирчин оролцож хурд хүч, онч мэргэнээ сорин өрсөлдөж байна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” ХХК-тай хамтран “Улаанбаатар" өвлийн наадмыг амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Өвлийн наадам өнөөдөр “Скай ресорт” цанын баазад нээлтээ хийлээ.
 
Өвлийн наадмын гол зорилго Монгол улсынхаа үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд оршино. Наадмын үеэр олон сонирхолтой тэмцээн, уралдаан зохион байгуулагдах юм.
 
Наадмын үеэр:
 
  • Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдинг /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Уулын цанын сонирхогчийн тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Кёрлингийн хотын аварга шалгаруулах тэмцээн
Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн зохион байгуулагдах бөгөөд мөн
  • Үзвэр, үйлчилгээ
  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Хоол ундны үйлчилгээ
  • Цана, чарганы үйлчилгээ үзүүлж байна
 
Наадамд Улаанбаатар хот, 21 аймгийн 1500 гаруй баг тамирчид болон БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаан Уйгур, Бүгд найрамдах Тува, Бүгд найрамдах Буриад зэрэг монгол туургатан улсуудын 60 гаруй тамирчин оролцож хурд хүч, онч мэргэнээ сорин өрсөлдөж байна. Мөн энэхүү фестиваль нь Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой юм.
 
Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны 30 орчим төлөөлөгч болон 10 аймгийн 300 гаруй алхагчид оролцож байна. Өнөөдрийн хувьд явган алхагчид маань Олон улсын хүүхдийн Найрамдал төв- Жавхлант өртөө маршрутаар 10 км замаар алхах юм.