"Ажил, бизнес хийж сайхан амьдарна" гэдэг монголчуудад Х.Баттулга, С.Ганбаатар нар "байгалийн баялгаас хүртээд зүгээр амьдарч болно" гэх суртлыг хийж явна

"Ажил, бизнес хийж сайхан амьдарна" гэдэг монголчуудад Х.Баттулга, С.Ганбаатар нар "байгалийн баялгаас хүртээд зүгээр амьдарч болно" гэх суртлыг хийж явна

УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө Х.Баттулга “босоо” хочит С.Ганбаатарыг дагуулан “Хөх туг” гэх тойрон аяллыг хийж байсан бол өдгөө энэ хоёр эрхэм Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихээр горьдож “Хөх туг” гэх тойрон аяллаа үргэлжлүүлж эхлээд байна.

-МОНГОЛЧУУДЫН 60-70 ХУВЬ НЬ "АЖИЛ, БИЗНЕС ХИЙЖ САЙХАН АМЬДАРЪЯ" ГЭСЭН ИДЭВХЖИЛ МАШ ӨНДӨР-

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралд бараг суугаагүй, хурал таслалтаараа 126 гишүүнийг тэргүүлж буй Х.Баттулгад “иргэдийн өмнө ярих юм байхгүй” гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Тэгвэл хэзээний л “иргэдэд үнэгүй юм тараана” гэж популизм хийдэг Х.Баттулга орон нутгийг иргэдэд “байгалийн баялаг болон төрийн өмчит компаниудыг иргэд эзэмшиж, ажил хийхгүй зүгээр амьдарч болно” гэх утгатай зүйлсийг яриад явж байна.

Тухайлбал,  Х.Баттулга Орхон аймагт иргэдтэй уулзах үеэрээ, “Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэд эзэмших хэрэгтэй. Миний энэ саналд С.Ганбаатар хань болно. Бид монгол орноо тойроод 200, 300 мянган хүний саналыг аваад ирнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр “стратегийн ордуудын 34-50 хувийг ард түмэнд өгөх ёстой” гэж ярьж явна. Түүний ийнхүү бэлэн юм амлаж, иргэдийн тархийг угаадаг нь гэм биш зан. Эсвэл түүний ард гаднын бодлого ч байж магадгүй. 

Учир нь монголын хүн амын 60-70 хувь нь ажил хийе, хөрөнгөтэй болъё, сайхан амьдаръя гэсэн эрмэлзэлтэй, “бизнесийн идэвхжил маш өндөр” гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Харин өндөр хөгжсөн Европын орны иргэдийн дунд “бизнесийн идэвхжил 5-20 хувь” л байдаг байгаа юм.

Товчхондоо,  Монгол Улсын иргэд “ажил, бизнес хийж сайхан амьдаръя” гэсэн хүсэл эрмэлзэл маш өндөр гэсэн үг. Харин Х.Баттулгын орон нутгаар тойрч, иргэдийг тархийг угааж яваа шиг уул уурхайн баялгийг зүгээр тараагаад ядуурал алга болохгүй. Учир нь Х.Баттулгын зүгээр өгнө гээд байгаа мөнгө иргэдийг залхуу болгоно. Харин залхуу хүн ядуурлаас гардаггүй гэдэг. Х.Баттулга, С.Ганбаатар нарын “байгалийн баялгаасаа иргэд зүгээр мөнгө аваад ажил хийхгүй амьдарч болно” гэх утгатай популизм нь монголчуудын “ажил, бизнес хийх идэвхжилийг сулруулж, залхуу, ядуу ард түмнийг бий болгох” суурийг тавьж байж магадгүй юм.

ВИДЕО: Х.Баттулгын Орхон аймагт хийсэн уулзалтын бичлэг

-ӨӨРӨӨСӨӨ БУС ӨРӨӨЛИЙН ЮМЫГ  ҮНЭГҮЙ ТАРААНА ГЭДЭГ ХАЧИРХАЛТАЙ ПОПУЛИСТУУД-

Мөн “Женко” хочит Х.Баттулга, “босоо” хочит С.Ганбаатар нар “стратегийн ордуудын 34-50 хувийг ард түмэнд өгөх ёстой” гэж яриад байгаа. Учир нь Баялагийн сангийн тухай хууль 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан. Энэхүү хуулиар 16 стратегийн ордын 34-50 хувийг төр эзэмшихээр болсон. Үүнийг л Х.Баттулга, С.Ганбаатар “ард түмэнд өгөх ёстой” гэж яриад яваа юм. 

Стратегийн орд гэдэгт ДНБ-ний 5 хувьтай тэмцэх хэмжээний бүтээгдэхүүн гаргах боломжтой ордыг тооцдог бөгөөд Таван толгой, Нарийн сухайт, Багануур, Шивээ Овоогийн дөрвөн нүүрсний орд, Мардай, Дорнод, Гурван булагийн ураны гурван орд, Төмөртэйн Төмрийн хүдрийн нэг орд, Оюу толгой, Цагаан сувраг, Эрдэнэтийн зэсийн гурван орд, Бүрэнхааны фосфоритын орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн овооны цайр, хар тугалганы орд, Асгатын мөнгөний орд багтдаг. 

Харин Х.Баттулга өмч хувьчлалаар өөрийн болгосон Талх чихэр, Мах импекс, Баянгол зочид буудлынхаа 34-50 хувийг ард түмэнд өгнө гэж огт ярьдаггүй атлаа өөрөөс бусдын юмыг иргэдэд үнэгүй тараана гэдэг нь хачирхалтай. 

Мөн түүнийг дагаж яваа С.Ганбаатарыг “босоо” гэсний учир нь тэрээр Оюутолгойн төсөл, Франц улстай хийсэн ураны төсөл гээд монголд ашигтай, гуравдагч хөршийн бодлогыг “босож” эсэргүүцдэг тул түүнийг “босоо” гэж гоочилдог. Зарим хүмүүс Х.Баттулга, С.Ганбаатар нарыг гаднын гар хөл, тэдний захиас даалгаврыг биелүүлэхийн тулд монголд хэрэгтэй төмөр зам, уул уурхайн төслүүдийг улдан эсэргүүцдэг гэж харддаг.

-Х.БАТТУЛГА ЭСВЭЛ С.ГАНБААТАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ҮҮ-

Х.Баттулга 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших эцсийн горьдлого тээж байгаа ч энэхүү хүсэл нь биелэхгүй бол өөрийнхөө оронд С.Ганбаатарыг дэвшүүлэх акцыг “Хөх туг” тойрон аяллаараа эхлүүлсэн гэж байгаа. Учир нь С.Номынбаясгалан, Э.Хишигсүрэн нарын хоёр иргэн “ярилцсан юм шиг” яг ижил утга санаа бүхий гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргаад байгаа юм.  

Тэд гомдолдооҮндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8.2.1-д заасан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэхгүй” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж” байна гэж. Хамгийн ноцтой нь Үндсэн хуулийн цэцийн хэлэлцэж чадахгүй байгаа нэмэлт, өөрчлөлт гэдэгт 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тэр дундаа “Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт багтаж байгаа юм.

Хэрэв Үндсэн хуулийн 30.2 дахь заалт хүчин төгөлдөр мөрдөгдсөн хэвээр байвал Х.Баттулга өрсөлдөж чадахгүй тул өөрийнхөө оронд АН-аас С.Ганбаатарыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тэрээр ажиллаж эхэлжээ.

Нөгөө талд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар ч өрсөлдөнө гэж магадгүй байгаа юм.