Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.14/ Монгол Улсын Ерөнхий сайд болон БНХАУ-ын Ерөнхий сайд нарын уулзалтаар төмөр замын хил холболтын гэрээг албан ёсоор зурах юм.
Тодруулбал Засгийн газраас 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын хил холболтын хэлэлцээр байгуулахаар санаачлага гаргаж, УИХ-д холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-аас тодорхой хүрээнд гэрээ хийх чиглэлийг Засгийн газарт өгсөн бөгөөд Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан нарт гэрээнд гарын үсэг зураг чиглэл өгсөн юм.