"Монгол Улсын Ерөнхий сайд Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд оролцож, Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж буй нь нэр төрийн хэрэг" гэж Элчин сайд Шэнь Миньжуань мэдээлжээ

"Монгол Улсын Ерөнхий сайд Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд оролцож, Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж буй нь нэр төрийн хэрэг" гэж Элчин сайд Шэнь Миньжуань мэдээлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчилна. Айлчлалынхаа үеэр Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, гэрээг баталгаажуулна. 

Мөн БНХАУ-ын Харбин хотноо 2025 оны Азийн өвлийн наадам 2-р сарын 7-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, тус улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улс төрчид, удирдагчдыг уг наадмын нээлт, хаалтын ёслолд оролцохыг урьжээ. Тодруулбал, тус арга хэмжээнд Брунейн Султан Хажи Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулах, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын Ерөнхий сайд Паетонтарн Шинаватра, Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн дарга Ву Вон-шик нар багтсан байна. Харин манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалтын ёслолд оролцох талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Шэнь Минжуань өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Монгол Улсын Ерөнхий  сайд Бидний урилгаар Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд оролцож, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай Харбин хотноо уулзсан нь нэр төрийн хэрэг байлаа. Энэхүү айлчлал нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлж, харилцан солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж чадах төдийгүй, Азийг улам тод гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.