Л.Гантөмөрийг хөөнө гэж мэдээлэл хийсэн "Т.Хасбаатар нь АН-ын гишүүн биш" гэж АН-аас мэдэгдлээ

Л.Гантөмөрийг хөөнө гэж мэдээлэл хийсэн "Т.Хасбаатар нь АН-ын гишүүн биш" гэж АН-аас мэдэгдлээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс хөөх талаарх мэдээллийг өнөөдөр танилцуулсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан АН-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "Сошиал орчинд /2025.02.13/ өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм. Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно. Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.