ШИНЭ намыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаа талаар тус намын үүсгэн байгуулагчид өнөөдөр /2025.02.13/ мэдээлэл хийлээ.
ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүн н.Батбаяр, “ШИНЭ намыг АН-д нэгтгэж, татан буулгаж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байна. ШИНЭ намыг АН-д нэгтгэх ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл бий. Энэ ажлын хэсгийг байгуулахдаа намын төв зөвлөл болон гишүүдээр хэлэлцүүлээгүй. Бид өөрсдөө олж мэдсэн. Намын дарга Ц.Гантулга гэх хүн намаа АН-д нэгтгэх бус албан тушаалаасаа огцрох ёстой. Гэтэл өнөөдөр АН-д нэгдээд албан тушаал авахыг зорьсон бусармаг үйлдэл хийж байна. Иймд ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүд бид АН-д нэгдэхгүй гэдгээ илэрхийлж байна. Харин Ц.Гантулга нарын хүмүүс АН-д элсээд албан тушаалаа аваад яв. Битгий ШИНЭ намыг хагаралдуулаад, доромжлоод бай” гэлээ.