УИХ-ын гишүүд, хороодын дарга, ИТХ-ын төлөөлөгч зэрэг хүмүүс Цагаан сарын баярыг угтан иргэд, ахмад настнуудад гарын бэлэг гэх нэрийдлээр цаг тооны бичиг, хэвийн боов, чихэр зэрэг эд зүйлс тараадаг.
Тэгвэл УИХ-ын зарим гишүүд бэлэг тараадаг асуудлаа болихыг уриалж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг "126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах ажиллагааг зогсооно” гэсэн зорилтыг УИХ дэвшүүлсэн байдаг. Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлыг тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд “масс”, “Эрээнд үйлдвэрлэсэн” бэлэг сэлт /халуун сав, аяга, торго дурдан, цаг тооны бичиг өөрийн зурагтай, чихэр, хүнс гэх мэт/ тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-н гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-н төлөөлөгчдөө бас уриалмаар байна" гэжээ.