Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны Удирдах Зөвлөл хуралдаж зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1, 3.2, 16.10, 16.16, 17.1.1, 39.2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1, 7.2, 8.1,11, 8.1.11 Сонгуулийн тухай хуулийн 1.1.1, 4.1, Улс төрийн намын тухай хуулийн 4.1, 4.2, 4.2.1, 5.2 заалтад үндэслэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг намын гишүүнээс 2025.02.13-ны өдрөөс хөөсүгэй. Цаашид энэхүү шийдвэрийг эрх зүйн хүрээнд хэрэгжүүлэхийг Ардчилсан намын шат шатны байгууллагууд болон гишүүдэд үүрэг болгосугай" гэсэн мэдэгдлийг гаргалаа.
Тэрбээр үргэлжлүүлэн, 2016 оноос хойш ганцхан нам засаглаж асар олон нийгэм, эдийн засгийн хохирлыг Монгол Улсад учруулсан. Монгол Улс 2016 оноос хойш 10 гаруй жил сөрөг хүчингүй явж ирлээ. Эн хугацаанд маш их хулгай, луйвар гарлаа. Ардчилсан намыг сөрөг хүчин болж шударга ёсыг бэхжүүлээсэй гэж ард түмэн саналаа өгсөн. Гэтэл Л.Гантөмөр гэгч этгээл Шадар сайдын албан тушаалд очиж Ардчилсан намыг бүхэлд нь МАН-ын халаасны нам болголоо. Ардчилсан намын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сейфэнд хадгалаатай байгаа. Ардчилсан намын дүрэм, үнэт зүйл, бодлогоосоо Л.Гантөмөр урвасан. Л.Гантөмөр Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг тээж авч явж чадахгүй болсон учир "МАН-ын батлахыг нь өг" гэж Ерөнхий сайдад хэлнэ. Ардчилсан намын мянга, мянган гишүүнээсээ бид асуухад дэмжсэн гэж мэдэгдлээ.
ВИДЕО: