Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн “Сүүж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 179 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 49 км/ хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17:00:45 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 17:08 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан-Овоо сумын Засаг даргын Тамгын газар, Найз багийн Засаг дарга нараас тодруулахад хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, тухайн газар нутагладаг малчнаас тодруулахад дүнгэнэх чимээ гарч, гэр, эд хогшил хөдөлсөн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан, Уянга сумдад чичирхийлэл мэдрэгдсэн гэжээ. Мөн хоёрдугаар сарын 12-ны өдрийн 20:10 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.