Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах бол Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулрах бол Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Өнөөдөр /2025.02.13/ ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, Хангай нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -3…-5 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.