Л.Гантөмөр: Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигалтай ганцаараа хэрэлдсэн

Л.Гантөмөр: Ц.Мөнхтуяа гишүүн боловсролын салбарт бугшсан авлигалтай ганцаараа хэрэлдсэн

Засгийн газрын хуралдааны дараа өнөөдөр /2025.02.12/ Монгол Улсын тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр АН-аас сонгогдсон гишүүдтэй холбоотой асуудлуудад хариулт өглөө.

ВИДЕО:

Тэрбээр,Ц.Мөнхтуяа гишүүн бол өнгөрсөн дөрвөн жил боловсролын салбарт бугшсан авлигалтай ганцаараа хэрэлдсэн. Та нар мэдэж байгаа биз дээ. Өнгөрсөн дөрвөн жилийн турш жагслаа, хэрэлдлээ, захирлуудтай туллаа, үзэлцлээ. Өнөөдөр Ц.Мөнхтуяагийн тухай хэдэн жилийн өмнөх бичлэгүүдийг нь гаргаад сэвээд байгаа тухай мэдсэн. Тэрийг нь тодорхой хүмүүс тараагаад байгаа тухай сонссон. Ардчилсан намын гишүүдийнх нь нэр хүндэд халдах зорилготой юм болов уу гэж харж байна” гэлээ.




ЭМГЭНЭЛ

13 минутын өмнө