Засгийн газрын хуралдааны дараа өнөөдөр /2025.02.12/ Монгол Улсын тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр утааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
ВИДЕО:
Тэрбээр, "Иргэд өнөөдөр угаартаж байна. Засгийн газар угааргүй болгох ёстой. Угааргүй болгох хамгийн том алхам бол орон сууцтай болгох. Орон сууцтай болгохын тулд эрчим хүчээ шийдэх хэрэгтэй байна. Эрчим хүчний станц барихын тулд дулаанаа шийдэх, дулааны цахилгаан станц барих шаардлагатай. Дулааны дахиад 7 эх үүсвэрийг Улаанбаатар хотод байгуулах хэрэгтэй байна. Мөн угаартдаггүй түлшний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. 2027 он гэхэд угаар гаргадаггүй түлшний үйлдвэрийг байгуулна. Би хүүхэд байхад ч гэсэн угаартаж байсан. Өнөөдөр ч угаартаж байгаа" гэсэн юм.