Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээний талаар болон бусад 26 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Энэ талаар Зам, тээврийн яам Б.Дэлгэрсайхан, “Хятадын талтай гэрээ хийхэд анхаарах зүйлсийн дотор Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын ажил эхэлмэгц бүх боомтуудын холбох ажлыг хамтатган ярьж, хамт холбох асуудлыг давхар шийдээрэй гэсэн гишүүдээс өгсөн үүрэг даалгаврыг гэрээнд оруулсан. Хоёрдугаарт гэрээнд гарын үсэг зурагдсаны дараа тус тусын яамдууд өөрт хамаарах гэрээнүүдээ хийнэ. Тухайлбал манай яам төмөр замын байгууламжийг Хятадын "Чайна Энержи" гэх компанитай байгуулах уу, сонгон шалгаруулалтаар өөр компанитай гэрээ хийх үү гэдгийг урд хөрштэйгөө ярилцана. Бид Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнийг хямдруулах, үүнийгээ Хятадын талтай харилцан тохиролцож, нарийвчилсан гэрээгээр хийнэ.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн нэг асуудал бол Багахангай өртөөнөөс Хөшигтийн хөндий рүү салаа зам тавих асуудал байлаа. Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон бусад вагоноор орж ирдэг ачаа бараа, зууч тээвэр, терминалуудыг Улаанбаатар хотоос шат дараатайгаар гаргаж, Хөшигтийн хөндийд төвлөрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар үүрэг болгож энэ эрхийг Зам тээврийн яаманд олгосон гэдгийг нэмж хэлье" гэлээ.
ВИДЕО: