Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын асуудлыг Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр эцэслэнэ

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын асуудлыг Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр эцэслэнэ

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээний талаар болон бусад 26 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Энэ талаар Эрдэс баялаг, уул уурхайн сайд Ц.Туваан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодын хил холболтын төмөр замын асуудал буюу Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцлээ. Уг хэлэлцээр хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтын үеэр эцэслэгдэж байгаа. Хоёр улс хооронд байгуулсан ажлын хэсгүүдийн 60 гаруй хуралдааны дүнд шийдвэрлэгдсэн асуудлыг протоколдох байдлаар гарын үсэг зурах эрхийг олголоо. Энэ процесын дараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр УИХ-аар соёрхон батлагдана. Дараа нь компани хоорондын гэрээний асуудал яригдана. Байнгын хороодын хуралдааны үеэр Н.Энхтүвшин нарын гишүүд энэ гэрээ хэлэлцээрийг амжилттай болгох, сайжруулах тал дээр нэлээдгүй саналуудыг хэлсэн. Тухайлбал сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр нэлээд ойлгомжгүй заалт байна гэсэн. Үүнийг бид энэ удаагийн хэлэлцээр дээр засаж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэдэг байдлаар засварыг оруулсан. Мөн нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлын асуудал, төмөр замын гэрээ зэрэг асуудлууд бий. Эдгээр нь гарын үсэг зурагдсан үеэс зэрэг хэрэгжинэ. Түүчнлэн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал дээр БНХАУ-ын компаниудад таатай нөхцөл байдал бий болгох гэсэн асуудал байна гэсэн тул үүнийг засаад харилцан ашигтай, хуулийн дагуу явахаар өөрчлөлтүүд хийсэн" гэлээ. 

ВИДЕО: