Ёс зүйн асуудал нь хурцаар хөндөгдөөд буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг эргүүлэн татах шаардлагыг АН-ын эмэгтэйчүүд тавьж эхэллээ

Ёс зүйн асуудал нь хурцаар хөндөгдөөд буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяаг эргүүлэн татах шаардлагыг АН-ын эмэгтэйчүүд тавьж эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Ардчилсан намын үйл ажиллагаанд огт оролцдоггүй атал тус намын жагсаалтад багтан УИХ-ын гишүүн болсон байдаг. Түүнийг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр жагсаалтад оруулсан гэх мэдээлэл байдаг ч яг үнэндээ Х.Баттулгын квотоор жагсаалтад багтжээ. 

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн ёс зүйн асуудал хурцаар хөндөгдөж, олон нийтийн зүгээс түүнийг эргүүлэн татахыг шаардаж байна.  Учир нь Ц.Мөнхтуяа нь Монголын багш нарын эрх ашгийн төлөө уриан дор УИХ-ын гишүүн болсон ч багш хүнд баймааргүй бүдүүлэг араншинтай, ёс зүйн зөрчилтэй нэгэн гэдгээ өнгөрсөн өдрүүдэд харуулаад байна. Тодруулбал, тэрбээр, дөрвөн өнчин хүүхдийг байртай болгох хандивын аяны 80 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулж, хувьдаа ашигласан байх магадлалтай байгаа юм. Мөн цахим орчинд бусадтай хэрэлдэж, "Миний мууг үзэж яваад зарим нь шоронд, зарим нь шороонд булагдсан даа хөөрхий" хэмээн заналхийлсэн байдаг. Цаашлаад харааны бэрхшээлтэй иргэнийг "Чи сохроороо далимдуулах хэрэггүй" хэмээн хэл амаар доромжилсноос гадна "хуурамч" үйлдвэрчний эвлэлийн нэр барьж, АН-ын жагсаалтад багтаж УИХ-д суусан гэх мэдээлэл цацагдаад байна.

Тиймээс түүнийг эргүүлэн татах шаардлагыг иргэдээс гадна тус намын гишүүд шаардаж эхэлжээ. Тухайлбал, "Хөгжлийн банк"-ны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа өөрийн цахим хуудаснаа "Пээ базарваань. АЭХ-ны улс төрчийн стандартыг бид олон жилийн хүч хөдөлмөрөөрөө өндрөөс өндөрт тогтоосон юм. Захын гудамжны хүүхнээр энэ өндөр босгыг нураалгахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Уучлаарай, эргүүлэн тат" хэмээн шаардсан аж.