Богд хааны ордон музей орчимд агаар маш их бохирдолтой буюу хүхрийн хүчлийн исэл 701 түвшинд байна

Богд хааны ордон музей орчимд агаар маш их бохирдолтой буюу хүхрийн хүчлийн исэл 701 түвшинд байна

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 09:45 цагийн байдлаар Богд хааны ордон музей орчимд агаар маш их бохирдолтой байна.

Тодруулбал, Богд хааны ордон музей орчимд агаар маш их бохирдолтой буюу хүхрийн хүчлийн исэл 701 түвшинд байна. Түүнчлэн Налайх, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 323-335 түвшинд хэлбэлзэж байна. Агаарын чанарын индекс 401-500 байх үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч ажил хийхээс зайлсхийх, гэртээ байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг байна. Түүнчлэн агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг. Одоогоор 500 хүрч буй агаарын чанарын индекс 12, 1 сар гэхэд Улаанбаатрт 2000-2800 хүрч бохирддог билээ.