Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол Улаанбаатарт 7 градус хүйтэн байна

Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, Орхон, Сэлэнгэ голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч -5…-7 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.