Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Өнөөдөр /2025.02.09/-өөс нийт нутгаар хүйтний эрч суларна. Маргааш буюу энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 10, 12-нд нутгийн зарим газраар, энэ сарын 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0…-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө