Капитал банк болон Чингис хаан банкнаас 207 тэрбум төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

Капитал банк болон Чингис хаан банкнаас 207 тэрбум төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарчээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл ээлжит хурлаа өнгөрөгч пүрэв гарагт /2025.02.06/ хийжээ. Энэхүү хурлаар Капитал банк ХХК-аас 104 тэрбум,Чингис хаан банк ХХК-аас 103 тэрбум төгрөг буюу нийт 207 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан, Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шүүхийн шийдвэр гарсан талаар танилцуулжээ.
 
Тодруулбал, нийт өрийн 22 хувь буюу 47 тэрбум төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна. Цаашдаа хууль, хяналтын байгууллага, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн арга зүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөнд үндэслэн, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлэх аж.
 



Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө