Ч.Лодойсамбуу гишүүний гаргасан "Ерөнхий сайдыг огцруулах" саналыг ярилцахаар АН-ын гишүүд, фракцуудын хэд, хэдэн уулзалт өнөөдөр зарлагджээ

Ч.Лодойсамбуу гишүүний гаргасан "Ерөнхий сайдыг огцруулах" саналыг ярилцахаар АН-ын гишүүд, фракцуудын хэд, хэдэн уулзалт өнөөдөр зарлагджээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өчигдөр /2025.02.07/ мэдээлэл хийж, "Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж буй" тухайгаа мэдэгдсэн. Тэрбээр, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулахад бэлэн боллоо" гэсэн юм.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-д "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан юм.

Тэгвэл УИХ-ын чуулган завсарласан энэ цаг үед парламентын гишүүдийн ихэнх нь гадаад, дотоодод томилолттой "эзгүй" байгаа аж. Харин АН-ын гишүүдийн хүрээнд Ч.Лодойсамбуу гишүүний гаргасан "Ерөнхий сайдыг огцруулах" саналыг ярилцахаар өнөөдөр /2025.02.08/ хэд, хэдэн уулзалтууд зарлагдаад байгаа аж. 

Өнөөдөр /2025.02.08/ болох уулзалтуудад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна тус намын томоохон фракцуудын төлөөлөл ч оролцох төлөвтэй байгаа аж. Нөгөөтэй УИХ-ын зарим залуу гишүүд Ч.Лодойсамбуу гишүүний саналыг дэмжиж гарын үсэг зурна гэдгээ илэрхийлээд байгаа аж. 




Өнөөдөр бич өдөр

5 цагийн өмнө