Маргаашаас нийт нутгаар хүйтний эрч суларна. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -15…-20 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор -3…-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4- 9 метр. -15…-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
![Улаанбаатарт цас орохгүй, 17 градус хүйтэн байна](http://imedee.mn/uploads/news/4x3/2025/01/01/Nar26.jpg.jpg)