Иргэдэд үнэн, зөв мэдээлэл хүргэхийн тулд НИТХ-ыг ээлжит бусаар яаралтай хуралдуулахыг шаардаж, албан бичиг хүргүүлжээ

Иргэдэд үнэн, зөв мэдээлэл хүргэхийн тулд НИТХ-ыг ээлжит бусаар яаралтай хуралдуулахыг шаардаж, албан бичиг хүргүүлжээ

НИТХ-г яаралтай хуралдуулж, Нийслэл хотод үүсээд буй нөхцөл байдлыг үнэн зөв мэдээлэл хүргэхийг шаардаж, НИТХ-н төлөөлөгч Б.Эрдэнэсүх НИТХ-ын дарга А.Баярт албан бичиг хүргүүлжээ. 

Уг бичигт, "Тайван цагт эрдэнэт хүний алтан амь олноор эрсдэж, Нийслэлчүүд айдаст автаж байгаа энэхүү цаг үед хүчээр хэрэглүүлж буй хортой гэх шахмал түлш болон зуухтай холбоотой ойлгомжгүй олон асуудал байна. Иймд иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэхийн тулд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг ээлжит бусаар яаралтай хуралдуулахыг шаардаж байна" гэжээ.