УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зуржээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Засгийн газрыг огцруулах саналыг дэмжиж гарын үсгээ зуржээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах саналыг гаргаж, дэмжиж буй УИХ-ын гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн. 

Тэгвэл уг саналыг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дэмжиж гарын үсгээ зуржээ. Мөн өөр бусад гурван гишүүн дэмжиж гарын үсгээ зурна гэдгээ илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа энэ талаар "Хамгийн сүүлийн жишээ гэхэд хэдхэн хоногийн өмнө бүхэл бүтэн нэг гэр бүл байхгүй болчихлоо. Сүүлийн үед амрах гэж хэвтээд амь насаа алддаг боллоо. Амиа алдсан хүмүүсийг архичин, үлдсэн хүмүүсийг хулгайч байсан гэж цоллож байна. Энэ бол бүгд Засагтай холбоотой" гэжээ.