Цагдаагийн байгууллагаас угаартаж амиа алдсан хохирогчдын эмзэг мэдээллийг задруулсан асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Юун түрүүнд нэгдүгээр сарын 23-ны шөнө гарсан үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь үрэгдэж, ар гэрт нь нөхөж болшгүй хүнд гарз тохиосонд эмгэнэл илэрхийлж байна. Энэхүү үйл явдлын хохирогч болох Хууль зүйн яамны харьяа хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан гэдгийг мэдэгдье.
Өчигдөр хохирогч нарын хувийн эмзэг мэдээллийг харуулсан, хүн харахад цагдаагийн байгууллагын раберт хэлбэрээр бичигдсэн мэдээллийг цахим орчинд цацсан. Энэ асуудал бол зөвхөн хохирогч нарын хувийн мэдээлэлтэй холбоотой бус Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хүний хувийн мэдээллийг хадгалах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал болсон бөгөөд Эрүүгийн хуулийн 13.10, 13:11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг юм. Хэрвээ хувь хүний нууцад халдсан, хувь хүний нууцыг задруулах мэдээллийг тараасан бол тав хүртэлх жилийн хорих ялтай. Өчигдөр яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн энэ мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан.
Иймд энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллана. Мөн мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотой олон нийтийн санаа зовнил байна. Тус иргэнийг хууль сахиулах алба хаагчид хамгаалж, бүхий л тусламж дэмжлэгийг үзүүлнэ" гэлээ.
ВИДЕО: