Хамтарсан Засгийн газарт нэгдсэн АН, ХҮН, МАН намууд нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлэхээр яригдаж эхэлжээ. Тодруулбал, бүтээмжийн менежер буюу орлогчийн статустай албан тушаалтанг томилж эхэлсэн бөгөөд нийтдээ 5 орлогчтой болж байгаа аж.
Одоогийн байдлаар АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг менежерийн статустай томилсон байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг томилохоор яригдаж байгаа аж.