Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэсэн талаар тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкод Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэсэн талаар тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэсэн гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн алба болох "Belta агентлаг" мэдээлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус мэндчилгээндээ, “Ерөнхийлөгч таны төрийн айлчлал манай хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, Монгол, Беларусийн хоёр талын харилцааны түүхэнд тод мөрөө үлдээснийг тэмдэглэхэд таатай байна. Беларусийн төрийн тэргүүн болон гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал хүсэж, найрсаг Беларусийн ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.