Л.Болд, Ж.Батзандан нарыг "хоолтой залгуулсан" ШИНЭ намыг АН-тай нэгтгэх ажлын хэсэг байгуулагджээ

Л.Болд, Ж.Батзандан нарыг "хоолтой залгуулсан" ШИНЭ намыг АН-тай нэгтгэх ажлын хэсэг байгуулагджээ

УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр Л.Болд, Ж.Батзандан нар АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, ШИНЭ намыг байгуулсан парламентын сонгуульд оролцоод ялагдсан. Тус сонгуулийн дараа Л.Болд Бельгийн Вант Улсад суух Элчин сайдаар томилогдсон бол Ж.Батзандан Австралийн Элчин зөвлөх томилогдсон. 

Тэдний энэхүү томилгоо МАН-аас өгсөн "шагнал" гэж зарим иргэд тодорхойлж байв. Учир нь  “Шударга тав”-ын хоёр нь болж Л.Болд, Ж.Батзандан нар Төв талбайд жагсаж явсан юм. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батзандан ШИНЭ намаа орхиж, АН-аас нэр дэвшсэн бол Л.Болд элчин сайд болсон тул тус намын гишүүнчлэлээсээ татгалзсан гэдэг. 

Харин өдгөө ШИНЭ намд Ж.Батзандан, Л.Болд нарыг дагаж АН-аас гарсан хэсэг хүмүүс үлдсэн байна. Тэгвэл өнгөрөгч даваа гараг /2025.02.03/-т хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ШИНЭ намыг АН-тай нэгтгэх хэлэлцээрийг хийх ажлын хэсэг байгуулагдсан байна.