УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ.
Түүнээс энэ талаар тодруулахад "Томилгоо хийгдсэн" гэсэн юм. Тэрбээр энэ талаар "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчрах үүрэг хүлээв" гэж бичсэн байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө ШИНЭ намын үүсгэн байгуулагчдын хамт АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн билээ.