Хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа

Хол, ойрын замд гарахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт 17 м/с, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 20 м/с, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт 21.2 м/с хүртэл цасан шуурга шуурч байна. Өнөө шөнө Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн баруун хэсэг, зүүн аймгийн нутгаар 18-20 м/с, зарим үед секундэд 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймд аюулгүй байдлаа хангаж, хол, ойрын замд гарахгүй байхыг ОБЕГ анхаарууллаа.