Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-гийн мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, нээлтийн үг хэлэв.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж буйд Монгол Улсын төр, Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын төрийнайлчлал ньардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжилцэцэглэлтийнтөлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтынажиллагаагбэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой айлчлал болно гэдгийг онцлов.

 Хүлээн авалтад Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын албаны төлөөлөгчид болон хоёр талын аж ахуйн нэгж, хувийн хэвшил, найрамдлын нийгэмлэг, эрдэм шинжилгээ, судалгаа, соёл, урлагийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: ЗГХОНХГ