Н.Учрал: Төрийн өмчит компанийн 50 хувийг цомхотгож, дуудлага худалдаа хийж, мөнгөөр нь ЭМДС-г босгомоор байна /ВИДЕО/

Н.Учрал: Төрийн өмчит компанийн 50 хувийг цомхотгож, дуудлага худалдаа хийж, мөнгөөр нь ЭМДС-г босгомоор байна /ВИДЕО/

Засгийн газрын хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас төрийн өмчит компаниудад хийх реформын талаар тодрууллаа.

ВИДЕО:

Тэрбээр "Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийг 50 хувь цомхотгоно гэж Ерөнхий сайд чуулганы үеэр хэлсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэгд хууль хэрэгтэй. Хоёрт, хуулинд заасан таван чиглэлээс өөр тохиолдолд компани байгуулахгүй гэдгийг хатуу хуульчлах ёстой. Хууль батлагдсаны дараа төрийн өмчит компани дээр баримтлах чиглэлийг гаргахдаа аль компаниудыг нэгтгэх юм, алийг нь татан буулгах юм, алийг нь яаж хувьчлах юм гэдгээ тогтох хэрэгтэй. Ингэж шийдвэрлэхгүй бол төрийн өмч  эзэнгүй болчихоод байна. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг мөртлөө цалингаа нэмээд байдаг, хэн нэгний "гар хөл" томилогддог болчихлоо. Үрэлгэн, ашиггүй байлгахын оронд нээлттэй дуудлага худалдаа хийгээд тэр мөнгөөрөө эрүүл мэндийн даатгалын сангаа босгоод ирмээр байна. Шаардлагатай байгаа санхүүжилтүүдийг хиймээр байна" гэлээ.