Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-тай энэ сарын 13-15-ны хооронд эцэслэн зурна /ВИДЕО/

Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-тай энэ сарын 13-15-ны хооронд эцэслэн зурна /ВИДЕО/

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өгсөн юм.

ВИДЕО:

Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан миний бие БНХАУ-тай хийж байгаа Засгийн газар хоорондын хэлэлцээр буюу Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын асуудлыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зурах шийдвэр гарсан. Энэ сарын 13-15-ны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр эцэслэн зурагдана” гэв.