ЗГ: Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах тогтоолын төсөл батлагдсан

ЗГ: Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах тогтоолын төсөл батлагдсан

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс гурав нь хэрэгжиж эхэлсэн. Үүнээс долоон төсөл нь "Эрдэнэс Монгол" нэгдэлд хамаарч байгаа. Энэ долоо хоногт Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жил бүр гадаад руу алдаж буй 700-800 сая ам.долларын урсгалыг багасгана. Улмаар жилд нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Ингэснээр 2028 онд 1200 ажлын байр бий болно. Энэ төсөл хэрэгжсэнээр Засгийн газрын мега төслүүд урагшилна. Мөн Баялгийн сангийн орлого нэмэгдэж, иргэдийн хуримтлал арвижих юм" гэлээ.