ВИДЕО: “Бизнест ээлтэй монгол” санаачлагын хүрээнд компанийн хууль, дампуурлын хууль, зөвшөөрлийн хуулиуд дээр реформ хийнэ

ВИДЕО: “Бизнест ээлтэй монгол” санаачлагын хүрээнд компанийн хууль, дампуурлын хууль, зөвшөөрлийн хуулиуд дээр реформ хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

ВИДЕО:

Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаар бизнес эрхлэхэд тулгараад байгаа асуудал, хөрөнгө оруулалтын орчны мэдээллийг Монгол Улсын тэргүүн шадар хийлээ. Нийслэлийн хэмжээнд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх Ерөнхий сайдаар ахлуулсан Шуурхай штаб ажиллуулж, тус штаб бямба гараг бүрт хуралдаж байгаа. Дөрвөн удаагийн хуралд 43 үүрэг даалгавар өгөгдөж, 12 үүрэг даалгавар хэрэгжсэн байна. Нийслэлийн хэмжээнд тулгарч байгаа асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байна.

Мөн долоо хоног бүрийн даваа гарагт “Бизнест ээлтэй монгол” санаачлагыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтарсан шуурхай штабын хуралдааныг зохион байгуулахаар болсон. Хаврын чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтын хууль, татварын хууль, тендерийн хууль, зөвшөөрлийн хууль, нийгмийн даатгалын хууль, компанийн хууль, дампуурлын хууль гэсэн хуулиуд дээр эрхзүйн реформ хийхээр төлөвлөж байна” гэлээ.