УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг хоёр дахь өдрөө Төрийн ордонд зохион байгуулж байна.
Өнөөдрийн сонсголоор Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага”, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэг болж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно. Энэ үеэр шинжээч " Агаарын бохирдлыг бууруулахад 2008-2023 онд нийт 1,7 их наяд төгрөгийг зарцуулсан.
2008-2016 онд
Дотоод эх үүсвэр ₮164,1 тэрбум
Гадаад эх үүсвэр ₮104,7 тэрбум
ам. доллар буюу ₮260,6 тэрбум
2017-2020 онд
Дотоод эх үүсвэр ₮287,2 тэрбум
Гадаад эх үүсвэр ₮168,9 тэрбум
2020-2023 онд
1,143 их наяд төгрөг зарцуулсан. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар 2023 онд гадаад сургалт зохион байгуулж 106 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан. Цэвэр агаар төслөөс 2021 онд олгосон 135,5 сая төгрөгийн цахилгаан халаагуурын эргэн төлөлт 159 айл нүүсэн, төлбөрийн чадваргүй гэх шалтгаанаар төлөгдөөгүй. Энэ нь Дэлхийн банкнаас авсан зээлийн хөрөнгө бөгөөд улсын өрд бичигдэж улсын төсвөөс төлөгдөнө.2022 оноос тус байгууллагад санхүүгийн хараа хяналт суларсан.
БОАЖ-ын сайдын 2019 оны тушаалаар халаалтын зуухны үнс тоосонцрыг шүүх 290 ширхэг шүүлтүүрийг Хятадын 4 хуулийн этгээдээс шууд худалдан авахаар гэрээлсэн 12 тэрбум төгрөгийн гэрээ байна. Үүнд Үндэсний аудитын газраас албан шаардлага хүргүүлсэн ч хэрэгжүүлэхгүй байсан тул УПЕГ-т шилжүүлжээ. Дээрх төхөөрөмж нь манай улсад мөрдөгддөг стандарт байхгүй, үнийн судалгаа хийгээгүй байна. БОАЖ-ын сайдын 2018 оны тушаалаар Ховд аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөг шилжүүлсэн. Мөн агаарын бохидолтой холбоогүй, айлуудын хашааны хаалгыг сайжруулж, жигдрүүлэх зураг төслийн ажилд 116 сая төгрөг зарцуулжээ.
НЗДТГ-ын захирамжаар Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах хөтөлбөрийн зардалд 210 сая төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэр хорооллын өрхийн сайжруулсан түлшийг нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх ажилд 35 иргэн, ААН-тэй түрээсийн гэрээ шууд зохион байгуулж төлбөрт 1,4 тэрбум төгрөг төлжээ. Нийслэлд 5 байршилд нүүрсний агуулах барих төсөл арга хэмжээнд НЗДТГ-аас таван компанитай нийт 3,7 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулсан. Уг үйл ажиллагааны үндэслэл нь Тагнуулын ерөнхий газрын албан бичигт дурдсанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид хамааралтай гэх агуулгатай байжээ.
ДҮГНЭЛТ:
Хууль бодлого, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй
Үр дүнгийн үнэлгээ хангалтгүй
Санхүүжилт, зарцуулалтын үр ашиг бага
Хяналт, үнэлгээний ажил хангалтгүй
Санхүүгийн зөрчил өндөр эрсдэлтэй түвшинд байна
Стратеги, төлөвлөлт хангалтгүй
Иргэдийн оролцоо, мэдээлэл хангалтгүй" гэв.
ВИДЕО: