Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2025.02.03/ хуралдаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгчийн статусаар ажиллаж байсан юм.
Түүний товч намтрыг танилцуулбал:
БОЛОВСРОЛ
1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль
1992-1997 он Улаанбаатарын Их Сургууль, Хэрэглээний математикч
1999-2001 он Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Программ хангамжийн магистр
2002-2003 он Англи Улсын Стокпортын коллеж
АЖЛЫН ТУРШЛАГА
1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга
2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга
2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан юм.