"Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр утааны сонсгол болж байна. Энэ үеэр "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаяраас утааг бууруулах шийдлийн талаар тодрууллаа.
Тэрбээр, "Шинжээч нарт маш их итгэл найдвар тавьж байсан. Гэтэл өнөөдөр илтгэл тавьсан хоёр шинжээчид харамсаж байна. Эрүүл мэндийн шинжээч хэлэхдээ 160 хүн сүүлийн таван жил угаартаж нас барсан гэж хэллээ. Гэтэл 700 орчим хүн нас барсан шүү дээ. Энэ бол ард түмнийг доромжилсон, дарга нарт зориулсан тоо байна. Мөн шахмал түлшний чанарын талаар илтгэл тавихад агаарын бохирдолд гэр хорооллын эзлэх хувийг 56 хувь болж буурсан гэж хэллээ. Ард түмэн сүүлийн таван жил утааг яаж нэмэгдсэнийг мэдэж байгааа шүү дээ" гэлээ.
ШУУД: