УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг Цагаан сараас өмнө хуралдуулж Чайна Энержитэй хийх гэрээний төслийг хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг Цагаан сараас өмнө хуралдуулж Чайна Энержитэй хийх гэрээний төслийг хэлэлцэнэ

Цагаан сарын баяраас өмнө УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг хуралдуулж магадгүй тухай мэдээлэл байна. Ээлжит бус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтын төслийн хүрээнд БНХАУ-ын Чайна Энержи компанитай байгуулах гэрээний төслийг хэлэлцэх аж. 

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, үүний хүрээнд Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан. Харин дараагийн том төсөл нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл юм. Одоогоор УИХ тодорхой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, гэрээ байгуулах ажил УИХ дээр өрнөж байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү гэрээг үзэглэхийн тулд өдгөө 53 удаагийн уулзалт хийж, холбогдох саналд хоёр тал нэгдээд байна. “Чайна Энержи”-гийн хувьд Монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. Харин хариуд нь Тавантолгойн бүлэг ордоос Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордоос 20 жилийн хугацаатай нүүрс олборлуулах тухай саналыг манай талд тавиад байгаа  юм.