УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Шилэн Цогоогоос уучлалт хүсэж, худал хэлснээ хүлээн зөвшөөрөв

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Шилэн Цогоогоос уучлалт хүсэж, худал хэлснээ хүлээн зөвшөөрөв

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холбох төмөр зам, Чайна энержи компанитай хийж буй Засгийн газрын хэлэлцээрт ихээхэн ач холбогдол өгч, шүүмжлэн эсэргүүцэж буй.

Уг асуудлаар иргэн Б.Цогтгэрэл буюу Шилэн Цогоо хариу "гал нээж" "УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ашиг сонирхолын зөрчилтэй ММС (Mongolian mining corporation) компанийн ТУЗ-ийн гишүүн байснаа УИХ-ын гишүүний намтар дээрээ бичээгүй, ЕТГ-ын дарга асан П.Цагааны хүүтэй хамтарсан компанитай. Тэр нь "Баар" ажиллуулдаг түүнийгээ ХОМ дээрээ мэдүүлээгүй нуусан" зэрэг олон мэдээллийг эх сурвалжтай нь гаргаж тавьсан бөгөөд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 10.10-т заасан УИХ-ын гишүүн нь хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төслийн санал хураалтад оролцож болохгүй гэсэн хуулийг Д.Энхтүвшинд сануулжээ.

Улмаар Д.Энхтүвшин гишүүн Шилэн Цогоогийн уг мэдээллүүдэд эгдүүцэж, "Хар Цогоо" хэмээн дуудан мэдээлэл хийсэн бөгөөд үүнд нь Шилэн Цогоо ихэд дургүйцэж, дараагийн материалуудаа гаргахаа мэдэгдээд байсан. Харин өнгөрсөн бямба гарагийн өглөө УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Б.Цогтгэрэлийн постны доор уучлал хүссэн сэтгэгдэл бичиж, ММС компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч, олон зүйл сурч мэдсэндээ талархал илэрхийлжээ.