Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр Тэрэлжид хуралдаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улс төрийн зөвлөлийн гишүүд өчигдөр орой /2025.02.03/ хотоос гарчээ. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа болон мега төслүүд зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн даргаар С.Баярцогт ажилладаг бөгөөд 23 гишүүнтэй юм.