Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.
Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм. Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр явагдах гэж байна.