С.Эрдэнэ АНУ-д суух дэд консулын ажилдаа явахаар "Хандгайт" дахь өөрийн харшдаа үдэлтийн үдэшлэг хийхээр хүмүүст урилга тараажээ

С.Эрдэнэ АНУ-д суух дэд консулын ажилдаа явахаар "Хандгайт" дахь өөрийн харшдаа үдэлтийн үдэшлэг хийхээр хүмүүст урилга тараажээ

АН-ын дарга асан С.Эрдэнэ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдоод буй. Учир нь манай улсаас гадаад оронд суух консулын төлөөлөгчийн газрууд нь Ерөнхий консул, консул, дэд консул болон атташе гэсэн албан тушаалууд байдаг.  Консулыг Засгийн газрын хурлаар томилдог бол Элчин сайд нарыг УИХ-аар оруулж, зөвшилцдөг юм.

Харин С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдсон явдалд олон хүн тийм ч таатай хандахгүй байгаа. Тэр битгий хэл С.Эрдэнийг дэд консулаар томилогдсон явдлыг Чикагод амьдарч буй манай зарим иргэд эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх албан бус мэдээлэл ч бий. 

Тэгвэл С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотыг одоогоор хараахан зориогүй байгаа аж. Тэрбээр ойрын хугацаанд АНУ-ыг зорих тул маргааш /2025.02.01/ "Хандгайт"-д байрлах өөрийн эдлэн газартаа "bye party" буюу үдэлтийг хүлээн авалтыг зарлаад байгаа аж. 

Түүний энэхүү хүлээн авалтад АН-ын зарим гишүүд болоод С.Эрдэнийн ойрын хүрээллийн хүмүүс уригдаад байгаа аж. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "С.Эрдэнийн хувьд намын дарга байсан, Орос хэлтэй, улс төрийн туршлагатай гэдэг утгаар АН-аас санал болгосон. Бидний зүгээс дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр тавих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Ингээд дэд консулаар томилж байгаа" гэж мэдэгдсэн юм.