УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал даваа гарагт /2025.01.27/ хаврын морин уралдааныг зохион байгуулах нь зохистой эсэх талаар мэдээлэл хийсэн билээ.
Тэрбээр "Уяачид улстөрчдөд нөлөөлж, 2004 оноос хойш хуулийн дагуу хүүхдийн эрхийг зөрчиж, хаврын уралдаан зохион байгуулж эхэлсэн Төрийн ордноос байр сууриа илэрхийлсэн юм. Улмаар уяачид болон улстөрчдийн эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын нөхөр шүүгч Э.Энэбиш эхнэрээ өмөөрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Өөрөөсөө эхэлж авлигатайгаа тэмц” хэмээн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.