Хаврын морин уралдааныг хориглосон 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох Засгийн газрын тогтоолыг боловсруулжээ

Хаврын морин уралдааныг хориглосон 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох Засгийн газрын тогтоолыг боловсруулжээ

Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс хойш хаврын морин уралдааныг зохион байгуулж болох бөгөөд хурдан морь, бөх, сур харваа зэргийг орон нутаг хариуцан зохион байгуулж, хяналтаа тавихаар болсон.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын 2019 онд гаргасан 57 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар болж байна. Хугацааг Засгийн газар тогтоохгүй, аймаг орон нутаг нь хариуцан шийдэхээр болж байгаа тул хамгийн түрүүнд хүүхдийн эрх хангагдсан байхыг шаардана. Хууль бусаар нэг, хоёрдугаар сард уралдаан зохион байгуулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох, хаврын морин уралдаан зохион байгуулах тохиолдолд 12-оос дээш насны хүүхдээр унуулах гэж ёстой гэсэн чиглэлийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас зөвлөмж болгон өгч байгаа" гэсэн юм.

Л.Энх-Амгалан сайдын хэлсэн 57 дугаар тогтоолыг 2019 онд Засгийн газраас баталж, энэ дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг юм. Тэгвэл тус тогтоолыг хүчингүй болгох дараагийн тогтоолыг Засгийн газраас боловсруулжээ. Гэхдээ тус тогтоолыг хараахан батлаагүй байгаа юм.