Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ИЗНН-ын дарга асан Ц.Ганхуягийг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилох шийдвэр гаргажээ.
Ц.Ганхуяг нь Иргэний зориг ногоон намын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 онд тус намын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг бүртгүүлсэн байдаг. Харин ОХУ-ын Эрхүү хотын Ерөнхий консул Ж.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан тул ийнхүү Ц.Ганхуягийг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилжээ.