Засгийн газар хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутагт шилжүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Миний хувьд 13 настай байхдаа морь уядаг газар хөлөө гэмтээж байсан. Тухайн үед тэнд эмч, эрүүл мэндийн үйлчилгээ юу ч байгаагүй. Энэ гэмтэл нь явсаар найман сарын дараа ясны хавдар гэдэг оношоор хөлөө тайруулсан. Энэ мэт орон нутагт хурдан морины уралдаанаас болоод унаж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон маш олон хүмүүс байдаг. Энэ гэмтэл нь одоо ахуйн осол гэж бүртгэгддэг. Тэдний заримыг нь олдмол бэрхшээлтэй ч гэж нэрлэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 хүн тутмын 6 нь олдмолоор бэрхшээлтэй болж байгаа.
УИХ-ын даргын захирамжаар хүмүүсийг яаж хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байх вэ гэж ярьж байхад энэ мэтр бэрхшээлтэй болгох үйлдлийг дэмжсэн шийдвэрийг гаргаж байгаад харамсалтай байна. Мориноос унаж бэртсэн маш олон хүмүүс надад ханддаг. 44 гишүүн гарын үсэг зураад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дэмжих лоби бүлэг байгуулсан. Гурван гишүүн тутмын нэг нь энэ лоби бүлэгт байгаа. Бид бүгд энэ шийдвэрийн эсрэг дуу хоолойгоо хүргэж ажиллана. Хаа нэг газар хурдан морины уралдаан зохион байгуулаад хүүхэд гэмтэж бэртвэл хариуцлага тооцуулна" гэлээ.
ВИДЕО: