Засгийн газрын өнөөдрйин хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.
Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд хаврын морин уралдаантай холбоотойгоор мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Засгийн газрын хуралдааны талаар Л.Энх-Амгалан сайд болон Шадар С.Амарсайхан нар мэдээлэл хийхдээ хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан талаар хэллээ. Гэхдээ энэ нь тогтоол биш, тэмдэглэл гэж ойлгохоор байна.
Засгийн газар орон нутаг руу асуудлыг бухлаа. 12 наснаас дээш настай хүүхэд хурдан морь унаж болно гэж юу гэсэн үг юм. Яасан ичгүүргүй шийдэл вэ. Дээд шүүхийн шийдвэр хэвээрээ байгаа. Бид өв соёлоо үгүйсгэж, морины уралдааныг үгүйсгээгүй, уяачдыг муухай харагдуулах гээгүй. Зөвхөн хаврын уралдааныг болих Дээд шүүхийн шийдвэрээ биелүүлж, мөрдөхийг л шаардсан. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ийм мэдэгдэл хийсэнд үнэхээр харамсаж байна. Ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Тиймээс уг шийдвэрийг битгий албажуулаарай гэж хүсье" гэлээ.
ВИДЕО: