Хаврын морин уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлжээ

Хаврын морин уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлжээ

Засгийн газрын өнөөдрйин хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.

Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд хаврын морин уралдаантай холбоотойгоор мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, "Бид Монгол Улсынхаа өв соёлыг эсэргүүцэж, Монгол хүүхэд Монгол морио унахыг эсэргүүцээд байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Морьтон жагсаалыг эсэргүүцэж байх үед жагсаал л гэж ойлгож байсан. Гэтэл энэ байдал хурцдаж, өнөөдөр Засгийн газар хариуцлагаас мултарсан шийдвэр гаргалаа. 

Хаврын морин уралдааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн гишүүдийн өөрсдийнх нь болон үр хүүхдийнх нь амь нас эрүүл мэндэд заналхийлж байна. Хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас эрсдэл учирч болох зүйлд төр засаг анхаарал хандуулж, тэдний талд шийдвэр гаргах ёстой. Тиймээс Хавар, өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэрийг хэвээр үлдээхэд цаашид ажиллах болно" гэлээ.